Хятадын банк IPO гаргана Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаа гаргана гэдгээ Хятадын Шуудангийн хадгаламжийн банк мэдээллээ. IPO-гийн хүрээнд тус компани 8.1 тэрбум доллар татахаар төлөвлөж байна. Энэ төлөвлөгөө нь хэрэгжвэл тус банк 2016 онд зах зээлээс хамгийн их хөрөнгө босгосон компани болох гэнэ. Хонконгийн хөрөнгийн биржийн мэдээнээс үзвэл, нэгж хувьцаа нь 4.68-5.18 хонконг доллар байна. Тус банкны хувьцааны 90 хувь нь зах зээлд гармагцаа худалдагдах магаддал маш өндөр байгаа гэнэ. Биржийн арилжаа энэ сарын 28-нд эхэлнэ. Хятадын Шуудангийн хадгаламжийн банк 40 мянга гаруй салбартай нь тус байгууллагыг дэлхийд хамгийн том сүлжээтэй болохыг илтгэж байна. Банкны хөрөнгө 1.15 их наяд ам.доллар аж. Хөдөө, орон нутаг дахь нийт үйлчлүүлэгчийн тоо нь 500 сая давжээ. Гэхдээ тус банк хөрөнгийн хэмжээгээр Хятаддаа зургадугаарт ордог байна.