Солонгосын хойгт цөмийн туршилт хийсний хариуд арга хэмжээ авах шаардлагатай талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бусад гишүүнтэй санал нэг байгаа ч БНАСАУ-д дангаар хориг арга хэмжээ авахыг Хятад улс хүлээн зөвшөөрөхгүй гэнэ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишидатай утсаар ярихдаа ийн мэдэгджээ. Тэд Японы талын санаачилгаар утсаар ярьсан байна. Байдал яаж ч өрнөсөн хэлэлцээ хийх боломж гаргах ёстойг Хятадын сайд онцдон тэмдэглэжээ. Өнгөрсөн долоо хоногййн баасан гаригт Умард Солонгос ээлжит удаа цөмийн туршилт амжилттай хийж, цөмийн цэнэгт хошуутай болсноо мэдээлсэн юм.
Сэтгэгдэл (4)