Дэлхий даяар аргагүйн улмаас дүрвэгч болсон зургаан сая хүүхдийн 3.7 сая орчим нь сурах боломжгүй байгаа тухай НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссарын газрын илтгэлд дурджээ.
Хилийн чанадад болон улс дотроо дүрвэгч хүүхдүүдийн тал хувь нь л бага сургуульд хамрагдсан байна. Тэгвэл анхан шатны боловсрол зззмших боломжийн Дэлхийн дундаж үзүүлэлт 90 гаруй хувьтай байдаг аж. Дүрвэгч гэр бүлийн хүүхдүүдэд нас нэмэх тусам үргэлжлүүлэн суралцах боломж багасдаг байна. Өсвөр насны дүрвэгч хүүхдийн ердөө 22 хувь нь дунд, ердөө нэг хувь нь их, дээд сургуульд явж байгаа аж. Харьцуулан үзвэл, дэлхийн өсвөр насныхны 84 хувь нь дунд, 34 хувь нь дээд боловсрол эзэмшиж байна.
Сирид 2.1 сая хүүхэд сургуульд хамрагддаггүй. Зэвсэгт мөргөлдоон орносон 'Тавап жилийн хугацаанд бага, дунд сургуульд хамрагдалтын түвшин 94 хувиас 60 болтлоо буурчээ. НҮБ- ын Дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээнээс харвал Сириэс 4.8 сая хүн дүрвэсний 900 мянга нь сургуулийн насны хүүхэд бөгөөд тэд сурах боломжгүй байгаа аж.
Өнгөрсөн оны эцсээр дэлхийд 65.3 сая дүрвэгч бүртгэгдсэнээс дүрвэгч хүүхдүүдийн талаас илүү хувь нь сурах боломжгүй байжээ. Тэд Чад, Бүгд Найрамдах Ардчилсан Конгр Улс, Этиоп, Кени, Ливан, Пакистин болон Турк гэсэн долоон улсад төвлөрч байв.