АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш тун удахгүй өөрийн зурсан зургаас бүтсэн номоо худалдаанд гаргахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр тосон болон усан будгаар хүний хөрөг зурах дуртай аж. Буш дэлхийн 60 гаруй орны төрийн тэргүүний хөрөг зургийг зурж, 2008 онд Цагаан ордны төв танхимд үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн зурсан 200 гаруй зургийг нэгтэсэн зургийн ном ирэх оны хоёрдугаар сард хэвлэлтээс гарна.
Тэрбээр уг номоос олсон мөнгөө хорт хавдраар шаналж буй хүүхдүүдийн эмчилгээний төлбөрт хандивлахаар болжээ.