БНСУ-ын Кенжү хотын орчим өчигдөр орой 19:45-19:58 цагийн хооронд 4.3-5.3 магнитудын хүчтэй газарт хөдлөлт боллоо. Кенжү орчмын Улсан, Бучеон, Дэгү, Гённам, Пухан гэх мэт хотуудад 4.3-5.3 магнитудын хүчтэй доргилт мэдрэгдсэн байна. Газар хөдлөлт дээд тал нь 5.8 магнитудын хүчтэй байжээ. Зарим хотуудад болсон газар хөдлөлтийн улмаас айлын эд зүйлс унаж хагарсан байна.
Тодруулбал:
21:10 цаг. Пусан хотын 80 давхар барилгад амьдардаг иргэд газар хөдлөлтийн чичиргээ мэдэрсэн байна.
21:10 цаг. Хоёр дахь удаагийн цуврал газар хөдлөлтийн дээд хэмжээ нь 5.8 магнитуд байлаа гэж "Кореа Хералд"-д мэдээлэв.
20:47 цаг. Сөүл хотын өмнөд дүүргүүдэд газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдлээ.
20:41 цаг. Инчён хотод 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөв.
20:25-20:35 цаг. БНСУ-ын Инчён болон зарим хотуудад 3.4-5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж олон нийтийн сүлжээнд хэрэглэгчид мэдээллээ.
20:14 цаг. Олон нийтийн сүлжээнд тус улсын хэрэглэгчдийн бичиж байгаагаар газар хөдлөлтийн дараа 10-15 минут орчим хугацаанд гар утасны сүлжээ, гар утасны 4G сүлжээ доголдсон байна.
20:01 цаг. Өмнөд Солонгосын "Кореа Хералд" вэб сайтад мэдээлснээр Пусан хотын цаг уурын газрынхан уг газар хөдлөлтийг Гёнжү хотоос 8 км, нийслэл Сөүлээс 371 км-ын зайтай болсон. 5.3 магнитудын хүчтэй байсан гэжээ. Газар хөдлөлтийн улмаас хүн бэртэж гэмтсэн, байшин барилга сүйдсэн тухай мэдээлэл одоогоор албаныханд ирээгүй байна.
19:50 цаг. Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр цуврал газар хөдлөлтийн хамгийн хүчтэй нь 5.1 магнитуд байсан аж. Гэвч газар хөдлөлтийн чичирхийллийн хүчийг хэвлэлүүд янз бүрээр тайлбарлаж байна.
19:45-19:58 цаг. БНСУ-ын Улсан, Кёнжү, Бучеон, Дэгү, Гённам гэх мэт хотуудад 4.3-5.3 магнитудын хүчтэй газарт хөдлөлт боллоо гэж олон улсын цаг уурын байгууллагууд мэдээллээ. Эдгээр нь тус улсын зүүн өмнөд хэсгийн нутгуудад болсон байна.