Арменийн Ерөнхий сайд Овик Абрамян огцрох болсноо мэдэгдэв. Тэрээр пүрэв гарагт болсон Засгийн газрын хуралдааны үеэр ийн зарлажээ.
Өдгөө 58 настай О.Абрамян гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаад хоёр жил болж байгаа аж. Тэрбээр “Шинэ Засгийн газрыг бүрэлдүүлэх боломж Ерөнхийлөгчид олгох үүднээс албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргалаа" гэв. О.Абрамян цааш нь “Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилго тавьж, хүчин чармайж ирсэн” гээд хөренгө оруулалтын томоохон хөтөлбөрүүд болон төслийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулсан тухай онцолжээ. Тэрбээр Засгийн газрын бусад гишүүддээ хамтран ажилласанд талархлаа илэрхийлсэн байна.
Арменийн Еренхийлегч С.Саргсян өмнө нь Үндэсний зөвшилцлийн Засгийн газар байгуулах гэжбуй тухай мэдээ гарч байв. Энэ нь С.Саргсян тус албанд Ереван хотын дарга асан, өдгөө “Газпром”- ын охин компани болох “Межрегионгаз” компанийн стратеги болон хөгжлийн асуудлаарх Ерөнхий захирлын орлогч дарга Карена Карапетяныгтомилох тухай аж. Өдгөө 53 настай К.Карапетян тус албанд томилогдвол Арменийн 14 дэх Ерөнхий сайд болох юм байна.
Сэтгэгдэл (1)