Дэлхийн хэмжээнд 50 сая орчим хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл, ядуурал, иргэний дайнаас болж орон гэрээсээ дүрюэд байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ мэдээллээ.
Үүний 28 сая нь дүрвэгч хүүхэд аж. ЮНИСЕФ-ийн лхагва гарагт гаргасан тайланд дурдсанаар, зөрчил мөргөлдөөн болон хүчирхийллийн улмаас эдгээр хүүхдүүд упс орноосоо дүрвэж, гадаадад дүрвэгчийн стагустайгаар амьдрахаас өөр аргагүйд хүрчээ. Дайны хөлд нэрвэгдээд байгаа Сириэс хамгийн олон хүүхэд дүрвэсэн бол Афганистан, Сомали, Өмнөд Судан Улс дүрвэгч хүүхдийн тоогооруцаалж байна.
Мөн өнгөрсөн онд эцэг эхийн хараа хяналтгүйгээр урьд урьдынхаас олон хүүхэд хил давжээ. Тодруупбал, харгалзах хүнгүйгэЭр 100 мянган хүүхэд 78 улсаас орогнол хүссэн нь 2014 оныхоос гурав дахин нэмэгдсэн тоо аж. Эдгээр хүүхдүүд хөдөлмөрийн мөлжлөг болон хүчирхийлэл, хүний наймаанд өртөх эрсдэл хамгийн өндөр байна гэж ЮНИСЕФ-ээс анхааруулж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Лили Капрани “Дэлхийн хэмжээнд 200 хүүхэд тутмын нэг нь дүрвэгч хүүхэд байна. Өнгөрсөн хэдэн жилүүдэд олон мянган гэм зэмгүй, бага насны хүүхэд орон гэрээ орхин амь өрссөн аялал хийхийг харлаа” хэмээв.
Дүрвэгчид болон цагаачдын хямрал бий болсон шалтгааныгүндсээр нь шийдвэрлэх үүднээс дорвитой арга хэмжээ авахыг ЮНИСЕФ олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.