“Adidas” брэнд “Yeezy Boost 350” спорт гутлын шинэ загварыг танилцууллаа. Өдөр тутмын спорт гутлын төсөөллийг эрс өөрчилсөн загваруудаа хүүхдүүдэд зориулжээ. Энэ нь нялх балчираас эхлээд өсвөр насныхан өмсч болох загвар юм. Хөнгөн, спорт гутал цайвар, хар гэсэн хоёр өнгөний сонголттой аж. “Дүү” загвар нь "ах” загвар шигээ үдээсгүй дизайнтай “амьсгалдаг”, уян материалаар хийгджээ. Резинэн ул нь тогтвор сайтай бол эх биеийн хажуугийн илгэн нэмэлт нь гутлын тэнцвэрийг нэмэгдүүлэх давуу талтай. “Yeezy Boost 350 Infant” загварын худалдаа наймдугаар сарын 27-нд эхэлсэн байна.