Австралийн иргэн 18 настай Эссена Онейл (Essena O’Neill) хэмээх үзэсгэлэнт охин Инстаграм хуудсандаа 580,000 дагагчтай бөгөөд өөрийн
авахуулсан зургуудаараа мөнгө олдог байна. Гэвч түүний бодит амьдрал харагдаж байгаа шигээ биш, харин ч хөөрхөн харагдахын тулд маш их цагийг дэмий үрсэн тухайгаа тэр өнгөрсөн долоо хоногт бүх зургаараа дамжуулан нийтэлжээ.
Түүнчлэн Инстаграм хуудасныхаа 2000 гаруй зургаа устган, “Сошиал ертөнц бол бодит амьдрал биш” хэмээн бичсэн байна.
Тэрээр “Би өсвөр насныхаа ихэнх хугацааг сошиал ертөнцөд олны танил болоход зориулсан. Энэ хугацаандаа би маш их зүйл мэдэж авах боломжоо алдсандаа харамсаж байна” гэжээ.
Мөн тэрээр зургуудынхаа доор үнэн байдлаа санаа зоволгүйгээр илчилсэн байна.
1. “Энэ зурган дээр миний нүүрэн дээр батга гарчихсан байсан юм. Харин үүнийг дарах гэж нүүрээ маш их будсан”
2. “Хавтгай гэдэстэй харагдахын тулд бараг л 100 өөр фоз авсан байх. Бас энэ өдөр би юу ч идээгүйгээ санаж байна.”
3. “Энэ цагаан даашинзыг би түрээсэлж өмссөн юм. Ердөө л зураг дээр үзэсгэлэнтэй гарахын тулд шүү дээ”
4. “Энэ зураг дээр туранхай гарахын тулд би хэдэн өдөр хоолоо сойсон. Өлсөж байсан учраас их ууртай байлаа.”
5. “Энэхүү даашинзыг сурталчилсанаар би 400 доллар авсан.”