Бүжгийн багш Эмбер Телфорд гэдэг эмэгтэйг гэр бүлээс гадуур харьцаатай болж хэмээн нөхөр нь хардаад хувийн мөрдөгч хөлслөн хаагуур явж, хэнтэй уулзаад байгааг нь мэдээд аль гэж. Мөрдөгч ажлаа амжуулж явтал ёстой санаанд оромгүй зүйлтэй таарах нь тэр. Тэрээр бүжгийн багшийг бүжгийн танхимд нь яг гардаад автал 33 настай бүсгүй харин мөрдөгчийн өөрийн нь 17 настай хүүтэй нүцгэн хэвтэж байж гэнэ. Багш бүсгүй уг нь жаал хүүд бүжиг заадаг юмсанж.
Багш нь шавь-амрагтаа хувцас авч өгч, Диснейлендэд зугаацах зардал хүртэл өгдөг байсан нь илэрчээ.
Ингээд багш эмэгтэй насанд хүрээгүй хүүхдийг уруу татсан хэрэгтээ 30 хоног шоронд сууж, 150 цаг олон нийтийн ажил хийхээр шийтгүүлсэн төдийгүй нөхрөөсөө салах өргөдлөө өгсөн байна.
Сэтгэгдэл (1)