Ирэх сард Хятадад болох “Их 20”-ийн уулзалтын хүрээнд Тереза Мэй Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахыг Британийн Ерөнхий сайдын тамгын газраас мэдээллээ. Үүний өмнө Британийн талын санаачилгаар Путин, Мэй нар утсаар ярьж, ойрын хугацаанд уулзахаар төлөвлөсөн тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн юм. Тэд мөн хэд хэдэн чиглэлээр хам- тын ажиллагаагаа идэвхжүүлэхээр тохиролцжээ. “Их 20”-ийн уулзалт есдүгээр сарын 4-5-нд Хятадын Ханжоу хотод болно.
Сэтгэгдэл (1)