Бангкок дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргасан байна.
Тодруулбал энэ сарын 11-12-ны шилжих шөнө Тайландын өмнөд хэсэгт орших Прачуап Кири Кан мужийн Хуа Хин дүүрэг, Панг На, Пукет, Сурат Тани, Транг зэрэг мужид нийт 8 удаагийн дэлбэрэлт болсны улмаас 4 хүн амь насаа алдаж, олон арван хүн гэмтжээ. Иймд тус Элчин сайдын яамнаас монгол иргэдэд хандан амралт зугаалгаар явахдаа анхаарал, сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол дээрх газруудад зорчихгүй байх, Бангкок хот дахь жуулчид олноор цугладаг газраар явахгүй байхыг анхааруулжээ.