Умард Солонгосын нийслэл Пхеньянд 70 давхар тэнгэр баганадсан барилга болон 60 орон сууц барих ажил ид дундаа өрнөж байна. Эдгээр барилгуудыг түргэн хугацаанд ашиглалтад оруулах үүднээс барилгачдыг өдөр шөнөгүй ажиллуулан байнгын дарамт шахалтад байлгадаг талаар “The Telegraph” сонинд онцолжээ. Барилгын ажилчдад метамфетамин бодис өгч хөөрлийн байдалд оруулдаг аж. Ингэснээр эрч хүчтэй болж ажилладаг байна. Уг бодис нь мөн хоолны дуршил бууруулдаг болохыг онцолжээ. Мансууруулах төрлийн тус бодисын үйлчилгээ нь 12 цаг аж. Метамфөтамин бодисын үйлдвэрлэлийг ч улсаас нь дэмждэг гэв. Ази дахь хүний эрхийн төлөө тэмцэгчид Умард Солонгосын ажилчдын боолын хөдөлмөр эрхэлж буй байдал, мансууруулах бодис өгдөг зэргийг эрс шүүмжлэн НҮБ-аас тус улсын удирдагч Ким Жон Уны эсрэг хориг тавихыг уриалсан байна.
Сэтгэгдэл (11)