Хүн төрөлхтний их баяр цэнгэл 31 дэх удаагийн зуны олимпийн наадам эхлээд хоёр хонож байна. Өдгөө олимпийн наадмын салшгүй нэг хэсэг нь бамбарт буухианы үйл ажиллагаа юм. Олимпийн тоглолтууд нээлтийн ажиллагаанаас эхэлдэггүй Олимпийн бамбар аялуулах цагаас л эхэлдэг гэж хэлж болно. Тэгвэл олимпийн галт бамбарын тухай 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. “Берлин-1936” олимпийг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Карл Даймын санаачилснаар олимпийн өлгий нутаг Грек дэх “Олимпиа” уулнаас бамбарт буухиаг эхлүүлж, зохион байгуулах хотод анх авчирсан түүхтэй.
Баримт 2. Дүрэлзэн ассан гал эв найрамдал, эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг юм бөгөөд Олимпийн наадмыг бамбар асаах мөчөөс албан ёсоор эхэлсэнд тооцдог.
Баримт 3. Уг бамбар нь урт хугацааны турш олон хүний гар дамжин явсаар наадмын нээлтийн өдөр гол цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж, тусгайлан бэлтгэсэн тогоонд бадамлах нь тухайн олимпийн оргил мөч нь байдаг билээ.
Баримт 4. Анх зохион байгуулснаас яг 30 жилийн дараа бамбарт буухианы эхлэл тавигджээ.
Баримт 5. Эртний Грекийн домогт Прометей галын бурхан Зевсээс гал хулгайлан хүмүүст өгч, амьдрал бэлэгшээсэн гэж гардаг бөгөөд үүнийг баяр болгон тэмдэглэж, олимпийг зохион байгуулдаг байжээ.
Баримт 6. Өдгөө энэхүү гал нь Грекийн “Олимп”уулан дахь Хестаагийн сүмд мөнх баламлан асч байдаг аж.
Баримт 7. 1936 онд бамбарт буухиа аялж байсан бол 1948 онд Грек Корфугаас Италийн Бари орохоор усан онгоц, 1952 онд Финландад хүрэхийн тулд нисэх онгоцыг анх удаа тус тус хөлөглөж байв.
Баримт 8. Мөн 1956 онд ан амьтан хилээр нэвтрүүлдэггүй Австралийн xaтyy хоригийн улмаас морин спортын төрөл Шведийн Стокгольмд болж, олимпийн бамбар хоёр өөр газар асч байсан.
Баримт 9. 1976 онд бамбарыг буурал тивээс Атлантын далайг гатлан Америкт хүргэхийн тулд радио долгион, хиймэл дагуул ашигласан нь шинэлэг, онцгой, давтагдаагүй арга байжээ.
Баримт 10. Тиймээс “Монреаль 1976” олимпийн бамбарт буухиа аялсан зам түүхэнд хамгийн богиноор тэмдэглэгдэн үлдсэн.
Баримт 11. Буухиаг хүлээж аван дамжуулан, өнгөрүүлсэн улс орнууц өөрсдийн онцлогоор морь, тэмээ, каноэ завь зэрэг төрөл бүрийн унаа ашигласан байдаг.
Баримт 12. “Torch Relay” буюу бамбарт буухиаг зохион байгуулах болсноос хойш хоёр удаа бамбар зорьсон газраа хүрэлгүй унтарч байв.
Баримт 13. 1976 онд Канадад их борооны улмаас олимпийн гал унтарсан бол 2004 онд “Панатинайко” цэнгэлдэхэд салхи бамбарыг “үлээчихжээ”. Тухай бүрт нь “Олимп” уулнаас галыг дахин авчирч байсан байна.
Баримт 14. Буухиад оролцогчдын хамгийн сүүлийн хүн буюу бамбар асаагч нь сүүлийн мөчийг хүртэл нууц байдаг бөгөөд хэн байх, яаж асаах нь тэрхүү олимпийн онцлог болдог.
Баримт 15. 2008 оны Бээжингийн олимпийн галт бамбар түүхэндээ хамгийн хол буюу 85 мянган км зам туулсан байдаг.
Баримт 16. XXXI наадмын олимпийн бамбарыг хүнхэр шилээр нарны гэрэл ашиглан асаадаг уламжлалын дагуу Грекийн алдарт жүжигчин Катерина Леху асаажээ.
Баримт 17. Бамбарт буухианы турш бамбарыг биш галыг дамжуулдаг.
Баримт 18. Риогийн олимпийн гал 95 хоногийн турш 24 мянган км зам туулж, Бразилд ирсэн байна.
Баримт 19. Энэ жилийн галт бамбарыг Бразил улсын байгаль орчны бэлгэ тэмдэг болох таван долгиотой хийсэн байна.
Баримт 20. Цагаан тулгуур дээр таван бүслүүр бүхий бамбарын бүслүүрүүд шараас эхлээд номин цэнхэр өнгө рүү ууссан байдалтай байгаа юм.
Баримт 21. Цагаан тулгуур дээр таван бүслүүр бүхий бамбарын бүслүүрүүд шараас эхлээд номин цэнхэр өнгө рүү ууссан байдалтай байгаа юм.
Баримт 22. Рио 2016 олимпийн бамбарт буухианд 12000 бамбар аялуулагч оролцжээ.
Баримт 23. Энэ жилийн бамбар Бразилийн 26 мужийг тойрсон байна.
Баримт 24. Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссеффыг хууль бусаар засгийн эрхээс буулгасан хэмээн үзэж унтраахаар оролдсон бол, Засгийн газар олимпод хэт их мөнгө зарснаас болж Бразилд эдийн засгийн хямрал үүслээ хэмээн үзэх сөрөг үзэлтэн ч их байсан тухай албаныхан дурдаж байжээ.
24tsag.mn