Олон нийтийн хам- гийн том цахим сүлжээ болох “Фэйсбүүк’’-ийн хэрэглэгчдийн тоо 1.71 тэрбумд хүрчээ.
Дэлхий даяар идэвхтэй байгаа 1.71 тэрбум хүнээс 1.1 тэрбум нь нийгмийн сүлжээнд өдөр бүр ордог гэнэ. Энэ нь оны өмнөхөөс 17 хувиар өссөн үзүүлэлт аж.
Нэг жилийн өмнө “Фейсбүүк”-т өдөрт 968 сая хүн зочилдог байжээ. Энэ оны хоёрдугаар улиралд “фейсбүүк” компанийн ашиг 6.43 тэрбум, үүнээс цэвэр ашиг 2.06 тэрбум ам.долларт хүрсэн байна. Түүнчлэн компанийн хувьцааны үнэ 6.5 хувиар өсч, шинэ дээд амжилт тогтоожээ.