Төвд бүсгүйн нүцгэн зураг олон нийтийн сүлжээнд тархаж, түвдийн уугуул иргэд болон бурхны шашинтнуудын дургүйцлийг төрүүлээд байсан юм. Тэгвэл уг зургийг авсан гэрэл зурагчныг баривчилж хорьжээ.
Орон нутгийн иргэн цагдаад дуудлага өгснөөр хэрэг үүсгэн шалгаж, гэрэл зурагчин Юу Фэйсюнийг 10 хоногийн дараа баривчилсан байна. Түүнийг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж, үймээн самуун дэгдээсэн хэргээр баривчилжээ.
Гэрэл зурагчин орон нутгийн “Yamdrok” нууранд зураг авалтыг хийсэн нь иргэдийн дургүйцлийг ихээхэн төрүүлсэн юм. Учир нь тус нуур Төвдийн ариун шүтээн болсон гурван нуурийн нэг юм.
Нүцгэлэх урлаг бол дэлхийн улс орнуудад харилцан адилгүй хүлээж авдаг урлаг. Тэр дундаа Азийн улс орнуудад нүцгэлэх урлагийг буруушаах явдал ихээхэн байдаг. Тухайлбал, 2014 онд Малайзад гадаадын нэгэн жуулчин нүцгэн зургаа авахуулж олон нийтийн сүлжээнд цацсан бөгөөд хэрэг явдлын дараахад тус улсад ихээхэн хохирол учруулсан хүчтэй газар хөдлөлт болсон байдаг. Орон нутгийн иргэд өөрсдийн сүсэг бишрэлээр газар хөдлөлтийг тайлбарлахдаа нүцгэн зургаа авахуулсан гадаад жуулчинтай холбож түүнийг буруутгаж байсан удаатай
Сэтгэгдэл (2)