Британичууд Европын холбооноос гарах сонголт хийсэнтэй холбогдуулан 2017 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг Олон улсын валютын сан (ОУВС) буурууллаа. Тус сан өчигдөр мэдэгдэл хийхдээ “Дэлхийн эдийн засаг 2017 онд 3.4 хувиар өснө” гэжээ. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан урьдчилсан таамгийг 0.1 хувиар бууруулсан үзүүлэлт юм.
Их Британийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулсан нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгийг бууруулахад нөлөөлжээ. Тус улсын эдийн засгийг 1.3 хувиар өснө гэж таамаглаж байсан бол энэ таамгийг 0.9 хувиар багасгасан аж.
ОУВС-гийн мэдэгдсэнээр, АНУ болон Хятадын эдийн засгийн өсөлтөд брексит нөлөөлөх магаддал харьцангуй бага байна.