Өнөөдөр Улаанбаатарын цагаар өглөөний 06:00 цагийн орчимд Бүгд найрамдах Турк улсын цэрэг армийн бүлэглэлийнхэн төрийн эрхийг гартаа авсан хэмээн тус улсын үндэсний телевиз болох NTV сувгаар мэдэгдсэн юм.
Энэ үеэр тус улсын ерөнхийлөгч Таийп Эрдоган Даламан хотод амарч байсан бөгөөд армийн мэдэгдлийн дараагаар Истанбул хотноо ирж, ард түмнийг энэхүү бослогын эсрэг зогсохыг уриалж мэдэгдэл хийлээ.
Ерөнхийлөгч Таийп Эрдоган хэлэхдээ “Өнөөдрийн энэ үйлдэл бол зэвсэгт хүчний цөөнхийн цэргийн эргэлт хийх оролдого юм. Манай улсын нэгдмэл бүтэн байдлыг устгахад чиглэсэн энэхүү үйлдлийг хийж буй хүмүүст бид бүхэн ард түмнийхээ хамтаар шийтгэл оногдуулна. Турк улс түүхэндээ энэ мэт бослогод амархан бууж өгөх улс биш. Пенсильваниас удирдуулах улс ч биш. Тиймээс бүс нутагт оршин суугаа ард иргэд та бүхнийг нисэх онгоцны буудал, талбайд цуглараач хэмээн уриалж байна. Мөн энэ бослогыг гаргаж байгаа цөөнх цэргүүдийг танк болон зэвсэгтэйгээ хүрч ирээд юу хийх гэж байна түүнийг ард түмний эсрэг хий гэж хэлье. Учир нь ард түмний дээр оршин тогтнох хүчийг би мэдэхгүй. Цэргийн босогчид аль ч түүхэнд амжилт гаргаж байгаагүй юм” гэлээ.
Сэтгэгдэл (1)