Турк улсын зүгээс Газын зурвасын ард иргэдэд зориулан илгээсэн 10000 тонн орчим хүмүүнлэгийн тусламжийн бараа бүхий хөлөг онгоц ням гаригт Израилийн Ашдод боомтод хүрэлцэн ирсэн байна. Хоёр улсын харилцаа сүүлийн 6 жилийн турш муудсан байдалтай үргэлжилсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт талууд харилцаагаа эргэн сэргээж, хэвийн болгохоор тохиролцсоны дараагаар ийнхүү Туркийн "Леди Лейла" хөлөг онгоц хоол хүнс, хувцас, гутал, хүүхдийн тоглоом гэх зэрэг олон нэр төрлийн хүмүүнлэгийн тусламжийн барааг Израильд хүргэж ирээд байгаа энэ юм.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/