Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Бангладешийн нийслэл Дакка хотын ресторанд гарсан террорист халдлагын талаар ням гаригт тус улсын Дотоод яамнаас мэдэгдэл хийсэн байна. Уг мэдэгдэлд халдлагыг үйлдсэн этгээдүүд "байлдагчид" байгаагүй бөгөөд бүгд Бангладеш улсын иргэд байсан талаар дурьдсан байна. Дотоод яамны төлөөлөгч Асадуззаман Хан Камал Дакка хотын эмнэлэгт сэтгүүлчдэд хандан дээрх мэдэгдлийг хийсэн бөгөөд халдлагыг үйлдэгчдийн дунд гадаад улс орны иргэн байгаагүй гэжээ. Тус улсын Засгийн газрын зүгээс баасан гаригт гарсан халдлагыг Исламын Улс бүлэглэл үйлдсэн гэдгийг үгүйсгэсэн байна. Эргэн сануулахад хэрэг явдал орон нутгийн цагаар баасан гаригийн шөнө эхэлж, бямба гаригийн өглөө өндөрлөсөн бөгөөд халдлагын улмаас 28 хүн амь үрэгдсэний дотор халдлагыг үйлдсэн 6 этгээд болон мөн гадаад улс орны иргэд ч багтаж байгаа юм.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/