БНХАУ-ын Далянь их сургуулийн оюутнууд гэрийн ажлыг хөнгөвчилж, эзэгтэй нарын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх шинэ нээлт хийжээ. Тэдний зохион бүтээсэн дугуйтай угаалгын машин нь фитнес дасгалыг гэртээ хийх боломжийг хүн бүрт олгож байна.
Уг төхөөрөмжийг ажиллуулахад маш хялбар. Дасгалын дугуйны доод хэсэгт байрлуулсан том цилиндрт хувцсаа хийж угаана. Дугуй унаж байх үед дөрөөний хөдөлгөөнөөр угаалгын машин эргэж, дотор угаалга хийх юм. Мөн цилинрт бохир ус зайлуулах жижиг нүх гаргаж өгсөн байна. Одоогоор энэ санааг хөгжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар хэлэлцэж байгаа бөгөөд ирээдүйд цахилгаан, эрчим хүч хэмнэх шинэ санаа гэж үзжээ.