Өмнөд Хятадын тэнгисийг бүхэлдээ Хятад Улсын нутаг дэвсгэрт буй гэж үзэж байгааг филиппинчүүд эсэргүүцэн Гааг дахь Олон улсын арбитрын шүүхэд гомдол гаргасныг ирэх сарын 12-нд хэлэлцэхээр товложээ. Харин Хятадын албаны хүмүүс “Манай улс арбитрын шүүхийн ямар ч шийдвэрийг хүлээж авахгүй” гэж нэг бус удаа мэдэгдсэн бөгөөд “холбогдох талууц энэ маргааныг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх нь зүйтэй” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Олон улсын арбитрьш шүүх ийм төрлийн гомдлыг анх удаа хүлээн авч байгаа учраас хэрхэн шийдвэрлэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байгаа аж.
Сэтгэгдэл (2)