Сингапурын SQ368 нислэгийн Boeing 777-300ER онгоц дөнгөж сая ослын буулт хийсэн тухай CNN агентлаг шуурхай мэдээллээ.
“Чанги” Олон улсын нисэх буудлаас өнгөрсөн шөнийн 2:25 цагт хөөрсөн зорчигч тээврийн онгоц орон нутгийн цагаар 8:45 цагт Миланд буух ёстой байжээ. Гэтэл онгоц хөөрснөөс хоёр цагийн дараа хөдөлгүүрийн тосны хэсгээс сэрэмжлүүлэх дохио ирсэн тул нисэгчид Чанги нисэх буудал руу буцан, ослын буулт хийсэн байна.
Онгоц дөнгөж газардсаны дараа онгоцны хөдөлгүүр галд автаж, дэлбэрсэн байна. Сингапурын агаарын тээврийн газраас мэдээлснээр онгоцонд 222 зорчигч, 16 ажилтан явж байсан бөгөөд бүх хүнийг дэлбэрэлт болохоос өмнө онгоцноос гаргаж амжжээ. Зорчигчдыг Милан руу хөөрөх дараагийн онгоц руу аюулгүй шилжүүлсэн тухай албаныхан мэдэгдсэн байна. Сингапурын агаарын тээвэр мөрдөх багийнхантай хамтран ажиллахаа мэдэгджээ.
Сэтгэгдэл (3)