УИХ-ын сонгуулийн 56 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшигч Бадарчийн Хэрлэнгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Бадарчийн Хэрлэн нь 1967 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төржээ.
Баримт 2. Тэрбээр нөхөр хоёр хүүгийн хамт амьдардаг. Том хүү Б.Гал-Эрдэнэ ХБНГУ-ын техникийн их сургуульд сурдаг. Харин бага Б.Дөл-Эрдэнэ энэ жил арван жилийн нэгдүгээр сургуулийг дүргэсэн байна.
Баримт 3. Түүний нөхөр Н.Гантулга насаараа боловсролын байгууллагад ажилласан багш хүн. Өдгөө ХААИС-д багшилдаг.
Баримт 4. Тэрбээр нөхөртэйгээ ОХУ-д оюутан байхдаа танилцаж, гал голомтоо бадрааж байсан байна.
Баримт 5. Б.Хэрлэнгийн аав Б.Бадарч нь мөн л боловсролын салбарт нэгэн биеэ зориулсан багш хүн байжээ. Харин ээж Ж.Лхагваа нь амьдралын ухаантай ажилсан нэгэн байсныг нутгийн олон магтан дурсдаг юм билээ.
Баримт 6. Б.Хэрлэн 12 хүүхэдтэй айлын отгон охин. 3 ах 8 эгчтэй тэрбээр айлын бага охин хэдий ч эрх танхи бус хэрсүү өсч ах эгч нарынхаа замналаар эрдэм номын мөр хөөсөн байна.
Баримт 7. Бадарчийн 12 хүүхэд цом дээд боловсрол эзэмшиж, улс эх орондоо ихийг хийж бүтээж яваа. Энэ нь монгол ухааныг дээдлэж өсгөсөн аав ээжийнх нь буян гэдгийг үр хүүхдүүд нь хэлж, бурхан болсон тэднээ шүтэн бишэрч явдаг юм билээ.
Баримт 8. 10 жилийн дунд сургуулийн сурагч байхаасаа л гадаад хэл гүнзгийрүүлэн судлаж, 9 дүгээр ангид байхдаа Москва хотод зохион байгуулагдсан олон улсын сурагчдын олимпиадад оролцож байжээ.
Баримт 9. 45 орны 300 гаруй сурагч оролцсон энэхүү олимпидаас тэрбээр мөнгөн медаль өвөртөлж, эх орныхоо нэрийг дуурсгаж байсан нэгэн юм.
Баримт 10. ОХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургуулийг төгссөн тэрбээр оюутан байхдаа нийгмийн идэвхтэй нэгэн байв. Тиймээс ч оюутны эвлэлийн гуравдугаар үүрийн даргаар сонгогдон ажиллаж байжээ.
Баримт 11. Тэрбээр монгол орны үзэсгэлэнт байгаль, ухаант мэргэн ард түмнээрээ үргэлж бахархан явдаг аж. Тиймээс ч амралт болгоноороо эх орныхоо үзэсгэлэн газруудаар аялаж, байгалийн сайхныг бишрэн бахддаг байна.
Баримт 12. Б.Хэрлэн ЕБС-иа Архангай аймгийн Цэцэрлэг суманд дүүргэжээ.
Баримт 13. 1985- 1989. ОХУ-ын Иркутскийн Багшийн их сургууль, Сэтгэл судлалын бакалавр
Баримт 14. 1995- 1997. ТЗУХИ, Бизнесийн удирдлагын магистр, 2003 онд ХБНГУ-д төрийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалжээ.
Баримт 15. 2002- 2003. Герман улс, Потсдамын Их Сургууль, Төрийн удирдлагын магистр, 2008- 2013. Герман улс, Потсдамын Их Сургууль, Улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан боловсролтой нэгэн юм.
Баримт 16. Улс төрийн шинжлэх ухааны доктор тэрбээр Төрийн удирдлага, удирдлагын сэтгэлзүйч мэргэжилтэй бөгөөд Удирдлагын Академийн дэд профессор юм.
Баримт 17. Тэрбээр 1997-2014 он Удирдлагын Академийн Удирдлагын Социологи сэтгэл зүйн тэнхмийн багш, дэд профессор, 2007-2008 он Удирдлагын академийн Зөвлөгөө өгөх төвийн эрхлэгч 1989-1995 он УБ хотын Боловсролын газарт мэргэжилтэн хийж байсан байна.
Баримт 18. 2014-2016 он “Хөтөлбөрт суурилсан төсөв, хөтөлбөрийн тодорхойлолт, гүйцэтгэлийн үр дүн, үр ашиг, шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, гүйцэтгэлийг хангуулах талаар салбар бүрт тохирсон жишиг гаргах“ төслийн багт зохицуулагчаар ажиллаж байна, 2013-2014 он “Төрийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” ЗГ-ын Хэрэг эрхлэх газар, ажлын хэсэгт зөвлөхөөр, 2009-2012 он “Удирдлагын Академийн зөвлөх үйлчилгээний төвийг чадавхжуулах нь” төслийн санаачлагч удирдагч, Удирдлагын Академи болон ХБНГУ-ын ДААД, 2004-2007 он “Төрийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх” төсөл, ХБНГУ-ын InWEnt, o 2006-2009 он “Суралцагч байгууллагыг хөгжүүлэх манлайлал” төсөл, ТАЗ болон Шведийн SIPU, 2006-2008 он “Улс төрийн зөвшилцөл, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” төслийн санаачлагч, удирдагч Щведийн Уппсалагийн Их сургуулийн дэргэдэх Торгон зам судалгааны институттэй хамтран хэрэгжүүлэв.
Баримт 19. Б.Хэрлэн Төрийн удирдлага, Төрийн салбарын гүйцэтгэлийн удирдлага, Өөрчлөлтийн удирдлага, Байгууллагын хөгжил зэрэг сэдвээр судалгааны ажил хийж, Б. Хэрлэн. Integrating new values into Mongolian public administration, 2014, П.Увш, Б.Хэрлэн. Байгууллагын зан үйл. Улаанбаатар, 2004, 2010, Б.Хэрлэн. Удирдах эв дүй. Улаанбаатар, 2008 зэрэг ном зохиол туурвижээ.
Баримт 20. Тэрбээр өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээрээ 2014 онд МАХН-д элсэн орж, улс төрийн гараагаа эхэлсэн байна.
Баримт 21. Б.Хэрлэн улсын байгууллагад 19 жил ажиллажээ.
Баримт 22. Тэрбээр энэ удаагийн сонгуульд МАХН-аас 56 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа.
Баримт 23. Ингэхдээ Сонирхлоор бус мэдлэгээр, Сургаар бус судалгаагаар, Түмнээ түшиж, төрдөө зүтгэе хэмээн уриалж байгаа юм.
Баримт 24. Түүний энэхүү уриалга, намын мөрийн хөтөлбөр нь ч сонгогч олны талархалыг хүлээгээд байгаа бөгөөд сонгуулийн сурталчилгааны үеэр ард түмэн түүнд ажилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөж байна.
Сэтгэгдэл (3)