Баруун Ази, Зүүн Европын дунд орших Азарбейжан улс түүх, соёлоороо дэлхийд танигдсан юм. Энэ улсын Янар Даг хэмээх галт уул “Шатамхай” уул нэрээр алдаршжээ.
Энэ ууланд хэзээнээс эхэлж гал дүрэлзэж эхэлснийг хэн ч мэддэггүй. Нийслэл Баку хотоос зүүн хойд тийш 25 километрийн зайтай орших Янар Даг нь 116 метр бөгөөд хормойдоо байгалийн хийн асар их нөөцтэй. Нутгийн өвдөж зовсон хүмүүс ууланд ирж, залбирвал эдгэрнэ гэдэгт өнөөг хүртэл итгэсээр байна. Харин уулан дахь байгалийн хийн нөөцөөс болоод 10 метр орчим газар байнга гал дүрэлздэг гэж судлаачид тайлбарлажээ. Сонирхуулахад, 13-р зууны нэрт аялагч Марко Поло Азарбейжанаас гал дүрэлздэг уулс олсон тухайгаа тэмдэглэн үлдээсэн байна.
Сэтгэгдэл (1)