Роботууд зөөгч нарын ажлыг булаах арай болоогүй байгааг Хятадын Гуанжоу хотын “Heweilai” сүлжээ рестораны үйл ажиллагаа нотлон харуулав. Тус сүлжээний хоёр ресторан хаалгаа барьж, гурав нь хуучин ажилчдаа буцааж авчээ. Рестораны эзэд зөөгч роботууд тус бүрийг 7000 ам.доллараар худалдан авсан ч зарим үйлдлийг хүнтэй адилхан чадварлаг гүйцэтгэдэггүй ажээ. Тухайлбал, шөлтэй хоол, буцалсан ус зэргийг байнга алдаж, асгадаг тул үйлчлүүлэгчдийг ихэд бухимдуулдаг байна.
Хятадын зүүн өмнөд мужуудад робот зөөгч ихэд дэлгэрч, бизнес эрхлэгчид ажилчдыг цалинжуулах шаардлагагүй боллоо хэмээн сайшааж байв. Роботууд хятад хэлний мандарин аялгаар 40 гаруй өгүүлбэр хэлдэг, даалгаврыг дуулгавартай гүйцэтгэдэг гэж сурталчилж байсан ч хэрэглэгчдийн шаардлага хангасангүй. Гуандун их сургуулийн мэргэжилтэн Жан Юны хэлж буйгаар роботууд ачаалал даах чадвартай ч хүнтэй харилцахдаа тааруу гэнэ.
Сэтгэгдэл (3)