Австралийн эрдэмтэд хүмүүсийн хооронд удаан хугацаанд маргаан дэгдээж буй нэгэн асуудлыг эцэслэхээр шийджээ. Тэд улсынхаа хорт хавдраар өвчилсөн хүмүүсийг 1982-2013 он хүртэл нийт 29 жил судлахад утаснаас хамааралтай ямар ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, гар утас болон тархины хорт хавдар нь ямар ч холбоо хамааралгүй гэж үзжээ. Австралид 1970-аад буюу гар утас хэрэглэдэг болохоос өмнө тархины хорт хавдрын өвчлөл хамгийн өндөр байжээ. Тус улс хорт хавдрын тохиолдол бүрийг хуулийн дагуу бүртгэж, үндэсний мэдээллийн санд оруулдаг ажээ. Мөн энэ сэдвээр Англи, Шинэ Зеландын эрдэмтэд судалгаа хийгээд ижил үр дүнд хүрсэн байна.
Гар утаснаас ялгардаг цахилгаан соронзон туяа нь хорт хавдар үүсгэдэг гэж зарим мэргэжилтэн үздэг ч хангалттай нотолгоо олдоогүй юм. Сонирхуулахад, 2009 онд АНУ-ын Сан Франциско хотын хууль батлагчид хорт туяаг багасгахын тулд утсан дээрээ наалт наахыг иргэдэд зөвлөж байсан ч дөрвөн жилийн дараа энэ шийдвэрээ өөрчилжээ.