Нью-Йоркийн оршин суугч Саманта Мэлони хоёр жилийн дотор бэлхүүсээ 12 см-ээр нарийсгаж чаджээ. Тэр бэлхүүсэвчийг өдөрт 22 цаг өмсдөг бөгөөд зөвхөн усанд орохдоо л тайлдаг гэнэ. Саманта бүсгүй энэ үйлдлээрээ интернэтийн од болж, нарийхан бэлхүүс нь Ким Кардашиан, Кайли Женнер зэрэг оддод таалагдсан байна. Хүмүүс түүнийг эрс буруушааж, бэлхүүсэвчийг удаан хугацаанд зүүх нь эрүүл мэндэд маш аюултайг анхааруулжээ. Гэвч бүсгүй үл ойшоож, “Шөнө унтахад тавгүй байдаг ч гэсэн би биеэ бага багаар дасгаж байгаа” гэж хариулсан байна.
Харамсалтай нь бэлхүүсэвчийг удаан зүүвэл дотор эрхтэн агшиж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг ихэнх мэргэжилтнүүд нотолдог. Мөн өмссөн хүн уужуу, тайван амьсгалж чаддаггүй тул биед шаардлагатай хүчилтөрөгчөө авч чадахгүй болж, уушги өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Хамгийн аюултай нь зүрхэнд очих цусны урсгалыг багасгадаг гэнэ. 18-р зууны эмэгтэйчүүд үдэшлэгт явахдаа хэт бариу бэлхүүсэвч зүүснээс болоод толгой нь өвддөг байсан тухай баримт бий.
24tsag.mn