Эх барих эмэгтэйчүүдийн эмч нар 24 долоо хоногоос өмнөх төрөлтийг зулбалт гэж үздэг. Хэт эрт дутуу төрсөн нярайн уушги бүрэн хөгжөөгүй байдаг тул тархи, зүрх болон бусад эрхтнүүдэд шаардлагатай хүчил төрөгчөөр хангаж чаддаггүй байна. Иймд бяцхан үрсэд амьдрах хайрлах цоо шинэ технологийг бүтээж эхэлжээ.
Мичиганы их сургуулийн Ургийн оношлогоо, эмчилгээний төвийн эрдэмтэд дутуу төрсөн нярайд эхийн хэвлий дэх орчинг дахин бүтээж өгөхийн төлөө ажиллаж байна. Тэд ихэсийг хиймлээр зохион бүтээж, хүчилтөрөгчөөр хангах туршилтыг хонин дээр явуулахад долоо хоногийн дотор таван хурга амьд үлджээ.
Хиймэл ихэс нь гадаад орчны мембраны исэлдэлт (ECMO) буюу шахуурга, хиймэл агааржуулалт ашиглан цусны урсгалыг нөхөн сэргээх, уушгийг хүчилтөрөгчөөр хангах системээр ажилладаг байна. Эрдэмтэд дутуу төрсөн нярайг хэвийн амьдралд бэлтгэх зорилгоор уг технологийг ойрын таван жилд хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх ажээ. Тэд судалгааг цааш хөгжүүлэхээр 2,7 сая ам.долларын тэтгэлэг гардан авчээ.