Америкийн эрдэмтэд ДОХ-ын халдвар авсан хүний биед байгаа вирусыг "саармагжуулах эсрэг биет" хамгийн өвөрмөц байгалийн дархлааны код 3BNC117-г туршиж эхэлжээ.
Энэ нь вирусын халдвараар халдварласан ч тэрхүү вирусыг цааш халдварлуулахгүй болгох учиртай аж.
ХДХВ-ийн халдвар авсан өвчтөнд эсрэг биет тарьснаар таслан зогсооход ашиглаж болно гэдгийг ТАСС дамжуулан мэдээллээ. Туршилтын бүх оролцогчид вирусын ачаалал вакцин хийлгэсний дараа наад зах нь таван долоо хоног ердийн үеийнхээс хоёр дахин бага хэвээр байжээ. Ямар ч гаж нөлөө ажиглагдахгүй байгаа аж.
Гэхдээ эрүүл хүмүүсийг халдвар авахаас хамгаалах вакцины тухай ярихад арай эрт байна гэжээ. Мичний аймагт ийм туршилт хийсэн нь урамтай үр дүн өгч байгаа хэмээн ТАСС мэдээлэв.