Монголчууд долоо хоногийн дараа буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт эрх барих дээд байгууллагын төлөөлөл, аймаг нийслэлийн ИТХ-ын гишүүдээ сонгоно. Энэхүү сонголт нь бидний цаашдын ирээдүй хөгжлийг тодорхойлох учиртай. Тиймээс ч ард түмэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, нэр дэвшигчид ухуулах сурталчилгаагаа энэ өдрүүдэд хийж байгаа юм. Тэгвэл сонгуулийн саналыг хэрхэн авах, санал авах ажиллагаа хэрхэн явагдах, саналын хуудсыг ямар тохиолдолд хүчингүйд тооцох талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Саналын хуудас нь агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогчдод саналаа илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой байна.
Баримт 2. Саналын хуудас нь тусгай нууцлалтай, нэгдсэн таних нууц тэмдэгтэй байна.
Баримт 3. Нэр дэвшигчдийн нэрийг саналын хуудсанд бичихдээ тэдгээрийг дэвшүүлсэн намуудынх нь Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримталж, хамгийн анх бүртгүүлсэн намын нэр дэвшигчийг эхэнд нь бичих замаар дараалалд оруулан бичнэ.
Баримт 4. Саналын хуудасны нам, эвслийн нэрийг бичсэн хэсэгт нам, эвслийн нэрийг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримталж, хамгийн анх бүртгүүлсэн намыг эхэнд нь бичих замаар дараалалд оруулан бичнэ.
Баримт 5. Сонгогч санал авах байранд ирж, саналаа өөрөө биечлэн гаргана.
Баримт 6. Сонгогч нь тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох, хуурч мэхлэхийг хориглоно.
Баримт 7. Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баталгаажуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийхийг хориглоно.
Баримт 8. Сонгогч нь саналын хуудасны нам, эвслийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам, эсхүл эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ.
Баримт 9 .Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, энэ хуулийн 45.5, 45.6-д заасны дагуу саналаа гаргаж болно.
Баримт 10. Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болно.
Баримт 11. Хэсгийн хороо нь сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхэд халдахгүйгээр санал хураалт хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчил гарвал таслан зогсоох арга хэмжээ авна.
Баримт 12. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.
Баримт 13. Хэсэгт санал тоолох ажиллагааг 22.00 цагт эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна.
Баримт 14. Санал тоолох бэлтгэл хангагдмагц хэсгийн хорооны дарга санал тоолох тухай зарлах ба хэсгийн хороо уг ажиллагааг дараах журмаар явуулна.
Баримт 15. Санал авахад зарцуулагдалгүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган боож битүүмжлнэ.
Баримт 16. Санал авахад зарцуулсан болон зарцуулагдалгүй үлдсэн саналын хуудасны нийлбэр нь тухайн хэсгийн хороо хүлээн авсан нийт саналын хуудасны тооноос зөрвөл хэсгийн хороо шалтгааныг шалгаж тогтоох бөгөөд шаардлагатай гэж үзвэл саналын хуудсыг нэн даруй дахин тоолно.
Баримт 17. Санал тоолох үед энэ хуулийн 46.5-д заасан зөрүү гарвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, санал тоолох ажилд оролцогчдоор гарын үсэг зуруулна.
Баримт 18. Саналын хуудсанд огт тэмдэглэл хийгээгүй саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцож, хэнийг ч дэмжээгүй санал гэж үзнэ.
Баримт 19. Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө өгсөн саналыг хүчингүйд тооцно.
Баримт 20. Баталсан загвар, шаардлагыг хангаагүй болон нэгээс илүү нам, эвслийн төлөө өгсөн саналыг хүчингүйд тооцно.
Баримт 21. Сонгогчоос саналаа хэрхэн тэмдэглэх талаарх саналын хуудас дахь зааварт зааснаас өөр тэмдэглэл хийсэн.
Баримт 22. Тойрогт нэр дэвшигчдээс хэн нь ч тухайн тойрогт санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал аваагүй бол уг тойргийн дүнг тусад нь гаргана.
Баримт 23. Тойргийн хороо санал хураалтын дүн болон сонгуулийн дүнг гурав хоногийн дотор гарган хуралдаанаараа хэлэлцэн шийдвэр гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хоёр хоногийн дотор хүргүүлнэ.
Баримт 24. Санал хураалтын дүнгийн талаар маргаан гарвал тойргийн хороо санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.
24tsag.mn