Ням гаригт Афганистан улсын зүүн хэсгийн Логар мужийн Пули Алим хотын шүүхийн байранд Талибан бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэн байна. Халдлагын улмаас 7 хүн амь үрэгдсэний дотор саяхан шинээр томилогдоод байсан прокурор мөн амь үрэгджээ. Шинэ прокурор Акрам Нежат албан тушаалаа хүлээж авах ёслолын үеэр халдлага үйлдэгдсэн тухай Логар мужийн цагдаагийн албаны орлогч дарга Несар Ахмад Абдул Рахимзай хэлсэн байна. Тус улсын Дотоод яамнаас халдлагын талаар гаргасан мэдэгдэлд мөн 21 хүн шархадсаны дотор 6 цагдаагийн албан хаагч багтаж байгаа гэжээ. Халдлагыг үйлдсэн 3 этгээдийг Афганистаны аюулгүй байдлын тусгай албаныхан буудан, хороосон байна. Афганистаны засгийн газрын зүгээс өнгөрсөн сард Талибан бүлэглэлийн 6 гишүүнийг цаазаар авсны дараагаар тус бүлэглэлийн зүгээс шүүх байгууллагыг байгаа болгон, халдлага хийх нь нэмэгдсээр байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/