Энэ онд Европ дахь НАТО- гийн гишүүн орнууд “сүүлийн жилүүдэд анх удаа” батлан хамгаалахын зарддаа нэмнэ гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Financial Times” сонинд ярилцпага өгөхдөө мэдээллээ. “Өнөөдөр бид их тодорхойгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж, аюулгүй байдлын маш их заналхийлэл, шинэ сорилтуудтай тулгарч буй учир эв нэгдэлтэй, хүчтэй, бас тогтвортой байх хэрэгтэй” гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг тайлбарлажээ. “Оросын түрэмгийлэл, Газар дундын тэнгис дэх дүрвэгсдийн хямрал тус тивийг аюулгүй байдалдаа санаа тавьж, батлан хамгаалахын төсвөө нэмэхэд хүргэж байна” гэж тэрбээр ярив. Үүний зэрэгцээ Их Британид болох гэж буй санал хураалт НАТО-г хүнд байдалд оруулж байна хэмээн Столтенберг хэлээд, тус эвсэл дэх британи цэргийн эзлэх хувь Европын орнууд дундаа хамгийн их бөгөөд АНУ-ын дараа хоёрдугаарт ордог гэжээ. “Европт хүчтэй Их Британи байх нь эв нэгдэл, тогтвортой байдалд чухал” гэдгийг тэрбээр онцпон тэмдэглэв.
Өнгөрсөн онд Европ дахь НАТО-гийн гишүүдийн зардал 253 тэрбум доллар байсныг “Financial Times” сонин тэмдэглэжээ. Энэ онд тухайлбал, Латви батлан хамгаалахын төсвөө 60 хувиар, Литва 35, Эстон есөн хувиар өсгөсөн байна. Тус сонины мэдээлснээр, Европын орнуудын зардал ДНБ-ийх нь 1.43 хувийг эзэлж байгаа бол 1985-1989 онд энэ үзүүлэлт 3.1 орчим хувь байжээ.