АНУ-ын Нью Жерси хотноо зика вирусийн халдвартай охин мэндэлжээ. Шумуулаас хүнд халдварлан ургийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг тус халдвар анх Бразилд илэрсэн билээ.
Эдүгээ дэлхийн олон оронд тархаад буй уг халдвараар гол төлөв жирэмсэн эхчүүд өвчлөөд байгаа юм. Нью-Жерси хотноо мэндэлсэн охины биеийн байдал хэвийн байгаа аж. Охины ээж Гондурас улсад гэр бүлээрээ зорчоод ирсэн байжээ.