Францын нийслэл Парис хотод 20-иос дээш жилийн насжилттай автомашины хөдөлгөөнийг хязгаарлах журмыг баталсан байна. Ингэснээр 7 сарын 1-ээс эхлэн Парисын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд бямба, ням гарагт 1997 оноос өмнө үйлдвэрлэсэн автомашинаар зорчих эрхийг хасжээ.
Мөн Парисын замын хөдөлгөөнд оролцох автомашинуудыг 6 ангилалд хувааж, салхины шилэн дээр нь тусгай тэмдэглэгээ бүхий наалт наах болсон байна. Наалтын зэрэглэлээс хамаарч хотын зарим бүсэд зорчих боломжийг хязгаарлаж байгаа юм. Харин 1-р зэрэглэлийн буюу чөлөөтэй зорчих эрхтэй наалтыг устөрөгч, цахилгаан хөдөлгүүрт автомашинуудад олгож байна.
Парис хотын захиргаанаас мэдээлснээр 2020 он гэхэд бүх төрлийн дизель хөдөлгүүрт автомашинд хориг тогтоох төлөвлөгөөтэй байгаа аж.
Сэтгэгдэл (4)