Ойрын таван жилийн дотор эмчилгээний бүх байгууллагад бүх төрлийн хорт хавдрын эсрэг нийтлэг үйлчилгээтэй нано вакчин нийлүүлнэ гэж Германы эрдэмтэд амлаж байна. Энэ вакциныг Иоганн Гутенбергийн нэрэмжит Майны их сургуульд ажиллаж байгаа олон улсын эрдэмтдийн хэсэг бүтээж байгаа юм байна.
Судлаачид хорт хавдрын эсээс бичил элемент ялгаж аваад түүнийгээ өвчлөлийн сүүлийн шатанд орсон гурван ч өвчтөний цусанд оруулан үржүүлэх замаар нано аргаар гаргаж авсан гэнэ.
Их сургуулийн профессор Угур Сахины хэлснээр бол энэ вакциныг хийсний дараагаар хорт хавдрын нь хэмжээ багасч байсан бол нэг өвчтөний хавдрыг мэс заслын аргаар аваад вакцин хийхэд долоон сарын дараа ямар ч үлдэгдэлгүй болж дахин сэргэхгүй байжээ. Гурав дахь өвчтөн буюу хавдар нь сүүлийн шатандаа орж бүхий л бие, бүр уушгинд нь тархсан хүний хавдар цаашаа өсөхгүй тогтож байгаа нь ажиглагдсан байна.
Энэ бүхний өмнө эрдэмтэд вакцинаа хулгана дээр туршсан юм байна. Энэ вакциныг бүрэн боловсруулж, эмчилгээний үр дүнг нь тодорхойлоод нийтэд борлуулах хүртэл таван жилийн хугацаа хэрэгтэй гэж профессор Сахин хэлжээ.
Сэтгэгдэл (2)