Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу өчигдөр гадаа тоглож байсан хүүхэд нохойд уруулсан хэрэг Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт тус тус нэг бүртгэгджээ.
Түүнчлэн нэг хүүхэд золгүй байдлаар амиа алдсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суудаг 10 настай А хашаандаа тоглож байгаад гипсэн хавтанд дарагдан амиа алдсан харамсалтай хэрэг гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байна.