ОХУ-д 2 жил хоригдож байгаад В.Путины өршөөлөөр суллагдсан Украйны нисгэгч Надежда Савченко мягмар гаригт парламентын гишүүний тангаргаа өргөлөө. Надежда Савченко ОХУ-д хоригдож байхдаа буюу 2014 онд парламентын гишүүнээр сонгогдож байсан юм. Тэрээр тангараг өргөх үеэрээ парламентын гишүүний хувьд ОХУ-д улс төрийн хэргээр хоригдож байгаа Украйны иргэдийг суллах тал дээр гол анхаарлаа хандуулж ажиллах болно хэмээн хэлсэн байна. Тэрээр 2014 оны 6 дугаар сард зүүн Украйнаас баривчлагдсан бөгөөд В.Путины өршөөлөөр өнгөрсөн долоо хоногт суллагдан, эх орондоо хүрэлцэн ирсэн билээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/
Сэтгэгдэл (8)