Дэлхийн хамгийн хүнд жинтэй охин Энэтхэгийн Карнатака мужид энэ долоо хоногин даваа гаригт мэндэлсэн байна. 6.8 кг жинтэй төрсөн уг бяцхан охины ээж 19 настай Нандини Карнатака мужийн Хассан хотын эмнэлэгт кесарево хагалгаа хийлгэн охиноо төрүүлсэн байна. "25 жил эрүүл мэндийн салбарт ажиллахдаа ийм хэмжээтэй хүүхэд төрөхийг огт хөрж байсангүй ээ, үнэхээр гайхалтай, миний энэ охин зөвхөн Энэтхэг улсад төдийгүй дэлхийн түүхэн дэх хамгийн их жинтэй мэндэлсэн хүүхэд болж байгаа байх" хэмээн хотын эрүүл мэндийн албаны дарга, доктор Венкатеш Ражу сэтгэгдлээ хуваалцсан байна. Охиныг эмч нар эрчимт эмчилгээний тасагт байрлуулан, түүний биеийн байдлыг ажиглаж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд гэрт нь гаргана гэсэн байна. Эх, охин хочрын биеийн байдал сайн байгаа бөгөөд охинд одоогоор нэр өгч амжаагүй байгаа гэсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/