Хятадад Apple корпорацид iPhone, Samsung-т ухаалаг утас үйлдвэрлэж өгдөг Foxconn компани үйлдвэрлэлдээ роботыг нэвтрүүлсний ачаар 110 мянган ажилтнаа 50 мянга болтол нь цөөлж чаджээ. иЭнэ жишээг бусад компаниуд дагажэхлэххэрэгтэй’’хэмээн Куньшань хотын захиргааны төлөөлөгч Сю Юлянь ярилаа. Хятад улс роботыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхтал дээр ихээхэн ахиц гаргаж байна.
“Бид инженерийн робот техник, бусад технологийн шинэчлэлийг нэвтрүүлж байна. Роботуудын гүйцэтгэж буй технологийн үйл явц, чанарыг манай ажилтнууд хянаж байна” хэмээн компанийн мэдэгдэлд онцолжээ.
2014 оны есдүгээр сараас хойш Гуандун мужийн Дунгань тойрогт 505 үйлдвэрт робот нэвтрүүлэхийн тулд 4.2 тэрбум юанийн (640 сая доллар) хөрөнгө оруулалт хийжээ. Куньшань хот нь Хятадын цахим үйлдвэрлэлийн төв юм. Хөдөлмөрийн зах зээлийг автоматжуулах давалгааны улмаас ойрын 20 жилд ажлын байрны 35 хувь нь цомхотголд өртөнө хэмээн мэргэжилтнүүд тооцоолж байна.