Хүйтэн дайны үеийн зөвлөлтийн арга барил бүхий хэв маягтай оросын тагнуулын сүлжээний гишүүний шүүх хурал лхагва гаригт явагдлаа. АНУ-ын банкны системийн талаар тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан хэрэгт Оросын банкны мэргэжилтэн, 41 настай Евгений Буряковыг буруутай хэмээн шүүхээс шийдвэр гаргаж, түүнийг 2.5 жил шоронд хорих ялыг шүхээс оноосон байна. АНУ-ын холбооны бүсийн шүүгч Ричард Берман мөн 10000 ам.долларын торгуулийг түүнд ногдуулсан байна. Яллагчид түүнийг дипломатуудтай холбоо үүсгэн, тэдэнтэй хамтран ОХУ-ын банкнуудын эсрэг АНУ-ын зүгээс тавьж болзошгүй хоригийн талаар эдийн засгийн тагнуулын мэдээллүүдийг цуглуулж байсан болон АНУ-ын эрчим хүчний өөр эх үүсвэр, хувилбар, нөөц бололцоог хайж эрэлхийлж байгаа талаарх мэдээллүүдийг цуглуулж байсан хэрэгт буруутгасан байна. Түүнийг эдгээр мэдээллүүдийг 2012 оноос 2015 оны 1 дүгээр сар хүртэл идэвхтэй цуглуулсаныг баталсан байна. Түүний харьяалагддаг нууц тагнуулын бүлгийг "Хууль зөрчигчид" гэж нэрийддэг бөгөөд уг бүлгийн гишүүд нь АНУ-д өөр нэр, бичиг баримт ашиглан олон жилийн турш энгийн хүмүүс шиг амьдарч байдаг талаар АП агентлаг мэдээллээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/