Иракийн Ерөнхий сайд Хайдер Аль Абади Исламын Улс бүлэглэлийн хяналтанд байгаа Фаллужа хотыг чөлөөлөх цэргийн ажиллагааг эхлүүлж байгааг өчигдөр тус улсын төв телевизийн сувгаар албан ёсоор зарлан мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэлийг хийх үеэр түүнтэй хамт мөн Иракийн Батлан хамгаалах яамны цэргийн коммандлагчид болон тус улсын терроризмын эсрэг тусгай хүчнийхэн байлцсан байна. Иракийн зэвсэгт хүчнийхэн Исламын Улс бүлэглэлийг ялахад тун ойрхон байгаа талаар Ерөнхий сайд яриандаа дурьдсан байна. Фаллужа хот нь нийслэл Багдад хотоос баруун зүгт 65 км-т оршдог бөгөөд сүүлийн 2 гаруй жилийн турш Исламын Улс бүлэглэлийн хяналтанд оршсоор байгаа юм.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/