Тайландын хойд хэсгийн Чианг Рай хотын охидын сургуулийн дотуур байранд ням гаригийн орой гал гарсны улмаас 18 бага насны охин амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болсон байна.
Цагдаагийн албаны зүгээс 5-аас 12 насны 18 охин амь үрэгдсэн бөгөөд мөн 5 охин гэмтээд байгаагаас 2-ынх нь биеийн байдал хүнд байгаа талаар мэдэгдсэн байна. Гал сөнөөгчид дотуур байрны галыг гурван цагийн дотор гүйцэд унтраасан бөгөөд амьд үлдэгсэд, мөн амь үрэгдэгсдийн цогцсыг хоёр давхрын цонхоор татан гаргаж авсан байна. Охидын сургуулийн дотуур байранд гарсан галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/