Дэлхийн эрүүл Мэндийн байгууллага (ДЭМБ) Зика вирус ойрын хэдэн сард Европт тархаж магадгүй хэмээн сануулсан байна.
ДЭМБ-аас энэ сарын 18-нд гаргасан мэдэгдэлдээ зика вирус тархаж болох хамгийн аюултай бүсэд Португалийн Мадейра арал, Орос, Гүрж, Абхаз нутаг дэвсгэрт байдаг Хар тэнгисийн эргийг тус тус оруулжээ.
Учир нь зика вирусыг тараадаг шумуулын төрөл тэнд байдаг аж. Түүнчлэн вирус тархах магадлалтай орчуудад Хорват, Турк, Грек, Болгар, Румын, Словени, Албани, Босни Герцоговин, Черногорыг мөн оруулсан байна. Бразилд 2015 онд дэгдсэнээс хойш дэлхийн 50 оронд зика вирус бүртгэгдээд байгаа.