БНХАУ-ын буддын сүмийн лам, Бээжингийн Технологийн их сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтран робот лам бүтэзжээ.
Тус робот нь 0.5 метр өндөртэй, энгийн 20 гаруй асуултад хариулах чадвартай бөгөөд буддын шашны ном судар тарни, маани, мэгзэм унших аж. Түүнчлэн цээжин дээрээ ухаалаг дэлгэцтэй бөгөөд хүмүүс ухаалаг утасны тусламжтайгаар тус роботтой холбогдон буддын зарим сургаал, номлолыг татаж авах боломжтой ажээ.
Роботыг санаачилсан лам Лунцюань “Шинжлэх ухаан болон буддын номлолд сөргөлдөх зүйл байдаггүй. Тиймээс бид шинжлэх ухааны дэвшил ашиглан буддын шашныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор уг роботыг зохион бүтээсэн. Бурхны шашин нь хүний зүрх сэтгэл болон оюун санаанд хүрдэг. Тийм ч учраас олон хүнд хүрнэ гэдэгт итгэж байна” хэмээжээ.