Төрийн шагналт, ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож, уран бүтээлч шавь нар нь цуврал тоглолт бэлтгэн хүргэж байгаа билээ.
Энэ жил түүний хүү С.Сүхбаатарын дэглэсэн “Алтан ураг” бүжгэн жүжиг үзэгчдийн хүртээл болсны 20 жилийн ой мөн тохиож буй учраас аавдаа, багшдаа хүндэтгэл үзүүлэн энэ бүтээлээ Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан тоглох гэж байна. “Алтан ураг” бүжгэн жүжгийн хөгжмийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав зохиож, цомнолыг Ардын уран зохиолч БЛхагвасүрэн бичжээ.
Чингис хааны түүхэн цадигаас сэдэвлэсэн энэ бүтээлийг анх 1996 оны долдугаар сарын 6-нд тоглож байсан юм. Тэмүүжин, түүний анд Жамуха, эцэг Тоо- рил хааны дэмжлэгтэйгээр Мэргидэд булаалгасан Бөртэг буцаан авч улмаар Их Монгол Улсаа байгуулсныг энэ бүтээлд бүжгээр хүүрнэдэг юм. Тоглолт тавдугаар сарьш 29-ний 18.00 цагт болно.