АНУ-ын Вашингтон хотноо лхагва гаригт тус улсын Зэвсэгт Хүчний Төрийн Нарийн Бичгийн Даргын үүрэгт албанд томилогдсон Эрик Фаннингийн тангараг өргөх ёслол болж өнгөрлөө. Эрик Фаннинг нь ижил хүйстнээ сонирхогч гэдгээ олон нийтэд нээлттэй мэдэгдсэн, АНУ-ын Зэвсэгт хүчний удирдах албанд томилогдсон анхны цэргийн зүтгэлтэн болж байна. Түүний тангараг өргөх ёслол Батлан Хамгаалах Яамны байранд явагдсан бөгөөд АНУ-ын Батлан Хамгаалахын Төрийн Нарийн Бичгийн Дарга Эш Картер байлцсан байна. Эрик Фаннинг 2013-2015 оны хооронд АНУ-ын Агаарын хүчний нарийн бичгийн даргын орлогчийн үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд дараагаар нь хагас жилийн хугацаанд Агаарын хүчний нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/
Сэтгэгдэл (1)