Лхагва гаригт Эквадор улсад хэдхэн цагийн зайтай хоёр хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн байна. Орон нутгийн цагаар лхагва гаригийн өглөө 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн бол үүнээс хэдхэн цагийн дараагаар 6.8 магнитудын хүчтэй дахин нэг газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн дараах хор хохирлын хэмжээг гүйцэд тодорхойлоогүй байгаа ч тус улсын далайн эргийн дагуух зарим хэсгээр цахилгаангүй болсон бөгөөд урьдчилан сэргийлэх үүднээс улсын хэмжээнд нийт сургуулиудыг хэсэг хугацаанд хаах шийдвэрийг гаргасан тадаар Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. АНУ-ын Геологийн судалгааны төвөөс хоёр дахь удаагийн газар хөдлөлт орон нутгийн цагаар лхагва гаригийн 11 цаг 46 минутанд явагдсан ба уг газар хөдлөлтийн төв цэг нь тус улсын баруун хойд хэсгийн Роса Зарате хотоос 24 км-т орших далайн эргийн ойролцоох газарт байсан талаар мэдэгдсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/