Өмнөд Солонгос болон АНУ-тай улс төрийн яриа хэлэлцээ явуулж байсан өргөн туршлагатай дипломатчийг улсынхаа гадаад хэргийн сайдаар нэрлэн томилсон талаар Лондон дахь Умард Солонгосын ЭСЯ-наас Их Британий засгийн газарт мэдэгдсэн байна. Уг мэдэгдэлд тус улсын Гадаад хэргийн дэд сайдын албыг хашиж байсан Ри Ён Хо-г гадаад хэргийн сайдаар томилсон гэсэн байна. Ри Ён Хогийн хувьд цөмийн зэвсгийн тоог бууруулах тухай хамгийн сүүлд явагдсан яриа хэлэлцээрт Умардыг төлөөлөн оролцсоносс гадна мөн 1990-ээд оны үед явагдсан АНУ, Умард Солонгосын хоорондох олон улс төрийн яриа хэлэлцээрүүдэд оролцож байсан туршлагатай дипломатч юм. Мөн тэрээр Их Британи улсад суух Умард Солонгосын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/