Афганистаны гүйцэтгэх засаглалын тэргүүн Абдулла Абдуллаг даваа гаригт Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий Сайд Ли Кецян Бээжин хотноо хүлээн авч уулзсан байна.
Абдулла Абдуллагийн БНХАУ-д хийж байгаа айлчлалын зорилго нь хоёр улсын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд оршиж байгаа бөгөөд уулзалтын дараагаар хоёрын улсын хооронд эдийн засаг болон худалдааны салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолд ерөнхий сайд нар оролцсон байна.
Хамтын ажиллагааны гэрээнүүдийг хоёр улсын гадаад хэргийн яам болон сангийн яамдын хооронд байгуулсан байна. Афганистан улсын нүйцэтгэх засаглалын тэргүүн Абдулла Абдулла өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаар болсон байна. Хятад улсын хувьд Пакистан, Афганистан болон АНУ-тай хамтран Талибан бүлэглэлд нөлөө үзүүлж, төв азийн Афганистан улсад энхийн гэрээ байгуулах 4 талт яриа, хэлэлцээнд оролцож эхлээд байгаа билээ.
ГАНБААТАР МӨНХ-ЭРДЭНЭ UBS.MN